VendCore · 2017 оноос Монголд хөгжүүлэв

Машиндаа
шинэ тархи өг.

VendCore — ухаалаг машины нэгдсэн платформ.

Вендинг, угаалгын машин, хөргөгч, locker зэрэг төхөөрөмжөө VendCore-д холбоод төлбөр, борлуулалт, нөөц, хүргэлт болон төхөөрөмжийн төлөвөө нэг дороос удирд.

  • QPay
  • POS
  • NFC
  • eBarimt
  • Inventory
  • Remote
Платформыг үзэхДашбоард нэвтрэх →

Тогоор ажилладаг уу?

Тэгвэл ухаалаг ажиллаж болно.

  • VendCore controllerзалгагдана
  • QPay
  • NFC
  • Inventory
  • Cloud
VendCore

Машины тархи.

Төхөөрөмж · Devices
58
Онлайн · Online
56 / 58
Нийт гүйлгээ
51 700
Сүүлд холбогдсон
18 сек
01

Асуудал

01 — Мэдэхгүй

Юу болж байгааг бодит цагт харахгүй.

02 — Очих хэрэгтэй

Шалгах болгонд машин дээрээ очно.

03 — Өргөжихөд хэцүү

Машин нэмэгдэх тусам гар ажиллагаа нэмэгдэнэ.

3 машин дээр болно.
30 машин дээр болохгүй.

Машины тоо өсөх тусам хүн нэмэх биш, систем хэрэгтэй болдог.

02

Шийдэл

01 — Машин дээр

Төхөөрөмжөө ухаалгаар удирд.

Мотор, хаалга, температур, мэдрэгч, төлбөрийн төхөөрөмж зэрэг машины үндсэн ажиллагааг VendCore удирдана. Интернэт тасарсан үед ч шаардлагатай үйлдлийг локалд хадгалж, холбогдоход синк хийнэ.

Firmware · MDB · RS485 · Sensors
02 — Клауд дээр

Бүх мэдээллээ нэг дор төвлөрүүл.

Төлбөр, гүйлгээ, нөөц, төхөөрөмжийн төлөв, eBarimt болон системийн мэдээлэл бодит цагт VendCore Cloud-д нэгтгэгдэнэ.

MQTT · API · QPay · POS · eBarimt
03 — Таны гарт

Хаанаас ч хар. Хаанаас ч удирд.

Борлуулалт, нөөц, гүйлгээ, алдаа, хүргэлт, зар сурталчилгаа болон төхөөрөмжийн төлөвөө нэг dashboard-аас хянаж удирдана.

Dashboard · Mobile · Remote Control
03

Нэмэлт орлого

Динамик үнэ

Эрэлтийг дагаж өөрчлөгдөх үнэ

₮4 500−10%₮4 050

Хугацаа дуусах нь ойртсон бараа, эрэлт багатай цаг, нөөц хэт их слот — үнийг автоматаар тохируулна. Дүрмийг машин бус, оператор өөрөө тогтооно.

Сурталчилгаа

Сул дэлгэц орлого болно

Сурталчилгааны зай · 1080 × 1920

Гүйлгээ хийгдэхгүй үед ашиглагдаагүй дэлгэцийн зайг сурталчилгаанд ашиглаж, машин тутмын платформын зардлыг нөхөх боломжтой.

04

Түгээмэл асуултууд

Худалдан авахаасаа өмнө хамгийн олон асуудаг зүйлс.

Худалдааны автоматыг хаана байрлуулбал ашигтай вэ?

Хүний урсгал ихтэй газарт — оффис, сургууль, эмнэлэг, үйлчилгээний болон худалдааны төвүүдэд хамгийн сайн борлуулалттай байдаг. Байршил, зорилтот хэрэглэгчид тань тохирсон барааны хослолыг сонгоход бид хамтарч ажиллана.

Хувь хүн ажиллуулж болох уу, эсвэл байгууллагад илүү тохиромжтой юу?

Аль аль нь. Жижиг бизнес эрхлэгч өөрийн байршилд ажиллуулж орлого олох, байгууллага ажилтнууддаа 24/7 хурдан үйлчилгээ үзүүлэх зорилгоор аль алинд нь ашиглагддаг.

Ямар төлбөрийн хэрэгсэл дэмждэг вэ?

QPay QR төлбөр болон NFC карт. Бэлэн мөнгөгүй тул мөнгө хадгалах эрсдэлгүй, орлого тань шууд тайланд бүртгэгдэнэ.

NFC карт гэж юу вэ?

Автобусны картын адил урьдчилж цэнэглэдэг карт. Хэрэглэгч картаа QPay-ээр цэнэглэж автоматаас худалдан авалт хийнэ; та картуудаа вебийн удирдлагын системээр бүртгэж, хянана.

Борлуулалтаа хэрхэн хянах вэ?

Онлайн дашбоардаас өдөр, 7 хоног, сарын тайланг бодит цагт харна. Веб систем тул iOS, Android ямар ч утас, компьютерээс нэвтэрнэ.

Байршилд интернет заавал хэрэгтэй юу?

Гүйлгээ болон алсын хяналтад Wi-Fi эсвэл 4G сүлжээ хэрэгтэй. Эхлээд Wi-Fi-тай хувилбарыг аваад, дараа нь 4G модем нэмж суурилуулж болно.

Автоматын дэлгэцэнд өөрийн зар сурталчилгаа гаргаж болох уу?

Тийм. Дэлгэцийн зар функцээр зураг, видео зараа вебээс удирдаж, автоматуудынхаа дэлгэцэнд эргэлдүүлэн гаргана (Pro багц).

Автоматыг өөрийн брендээр бүрж болох уу?

Тийм. Гадна талд стикер, брендинг хийж өөрийн өнгө төрхөөр бүрэх боломжтой.

Цахилгаан тасарвал яах вэ?

Цахилгаангүй үед автомат ажиллахгүй. Бараа гаргаж байх үед тасарсан бол цахилгаан ирэхэд гүйлгээгээ дуусгаж барааг гаргадаг.

Бараа гацвал, буцаалт хэрхэн хийгдэх вэ?

Хэрэглэгч QR кодоороо буцаалтын хүсэлт илгээнэ; та дашбоардаасаа баталж мөнгийг нь буцаана. Мэдрэгчтэй загварууд гацсан барааг дараагийн худалдан авалтад нөхөж гаргадаг.

Баталгаат хугацаа хэд вэ?

Бүх автомат 12 сарын баталгаатай. Баталгаа нь үйлдвэрийн гэмтэл, согогт хамаарна.

Засвар үйлчилгээ, программын шинэчлэл хэрхэн хийгддэг вэ?

Техник хангамж, программ бүгд Монголд хөгжүүлэгддэг тул засвар, зөвлөгөө шуурхай. Алсын оношилгооны системтэй, программ нь онлайнаар автоматаар шинэчлэгдэнэ — танаас тогтмол цэвэрлэгээ, бараа дүүргэлт л шаардана.

Одоо таны хийх зүйл

Төхөөрөмжөө VendCore платформд холбох боломжийг судлаарай.

Платформыг үзэх