Ямар ч машиныг
ухаалаг болгоно.
VendCore иж бүрдэл нь хуучин вендинг, Android болон бусад машиныг нэг платформд холбоно. MQTT-ээр VendCloud API-тай холбогдож, операторын дашбоард болон хэрэглэгчийн дэлгүүрийн вебийг зэрэг ажиллуулна. Хүргэлтийн нэг удаагийн код, тусдаа тайлан, багийн эрхийн удирдлага ч мөн нэг платформд ажиллана.
VendCore иж бүрдэл
Одоо ашиглаж буй машиныг ухаалаг болгох retrofit иж бүрдэл. Android болон компакт машин ч мөн нэг платформд холбогдоно.
30 сек тутам
VendCloud API
Операторын нэгдсэн дашбоард, хэрэглэгчийн дэлгүүрийн веб — хоёр орчныг нэг системээс ажиллуулна.
Төлбөрөөс тайлан хүртэл — бүгд автоматаар
Оператор дунд нь гараар оролцох шаардлагагүй.
Төлбөр
QPay QR, банкны карт, NFC карт — бүх төлбөр нэг бүртгэлд.
Гүйлгээ бүр бүртгэлтэй
Борлуулалтыг алсаас хаах
01Машин хэвийн ажиллахгүй нь тодорхой болмогц борлуулалтыг алсаас хаана. Ингэснээр гарахгүй бараанд төлбөр авахгүй.
Бараа гараагүй бол буцаалт
02Мотор ажилласан ч сенсор бараа гарсныг баталгаажуулаагүй бол төлбөрийг автоматаар буцаана.
Сүлжээгүй үед борлуулалт зогсоно
03Сүлжээ тасармагц машин оффлайн горимд шилжиж, борлуулалтыг түр зогсооно. Бүртгэлгүй гүйлгээ үүсэхгүй.
Давхар хасалтаас хамгаалсан
04Гүйлгээ бүр давтагдашгүй дугаартай. Ижил хүсэлт хоёр удаа ирсэн ч хэрэглэгчээс нэг л удаа төлбөр хасагдана.
Хэрэглэгчээс өмнө мэднэ
Гурвууланг нэг клаудаас удирдана
Машинаа солих шаардлагагүй. Одоо ашиглаж буй машиндаа VendCore иж бүрдэл суулгана.
Retrofit Kit
Одоо ашиглаж буй хуучин вендинг машиндаа суулгана. Мотор, цоож, мэдрэгчийг MDB/Modbus-аар холбоно.
MiniVend Controller
Жижиг, хананд бэхэлдэг машинд зориулсан. 8–32 слотыг ижил платформоос удирдана.
Fridge / Locker Kit
Хөргөгч, цоожтой шүүгээ, угаалгын машинд зориулсан. Температурын телеметр суурь боломжид багтсан.
Нэг удаагийн код
Хүргэгч, гэрээт ажилтан эсвэл сонгосон хэрэглэгчид зориулж нэг удаагийн код үүсгэнэ. Код нэг удаа ашиглагдаж, хугацаа дуусмагц автоматаар хүчингүй болно. Хүргэлтийн тайлан борлуулалтаас тусдаа хадгалагдана.
Бараа, хугацааг сонгоод «Код үүсгэх» дарна уу.
Хүргэлтийн тайлан · тусдаа
Хүргэлтийг борлуулалтын тайланд хольж бүртгэхгүй. Төлбөр өмнө нь хийгдсэн бол машин зөвхөн барааг хүлээлгэн өгсөн үйлдлийг тусад нь бүртгэнэ. Доорх тоо, жагсаалт нь жишээ өгөгдөл.
Тайланг Excel болон API-аар авна. Хүргэлтийн үед eBarimt дахин үүсэхгүй — төлбөрийн гүйлгээ өмнөх борлуулалтад бүртгэгдсэн.
Багийн гишүүд ба эрх
Гишүүн бүр тусдаа нэвтрэх эрхтэй. Дүүргэлтийн оператор борлуулалт, үнэ, тайлан харахгүй — зөвхөн маршрут, слот, нөөцөө харна.
Админ
Дүүргэлтийн оператор
Хүргэлтийн хүн
Тайлан үзэгч
Аль хувилбар танд тохирох вэ?
Байгаа машиндаа иж бүрдэл суулгах, эсвэл шинэ машин авах — тооцоолуур дээр хоёуланг нь харьцуулна. Эргэлзэж байвал машинаа бидэнд хэлээрэй, тохирох эсэхийг шалгаж хэлье.